М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой "Өв Эрдэнэ" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейг сүүлийн хоёр жил хэрхэн тохижуулж сэргээсэн тухай нэвтрүүлгийг хүргэж байна.
“Өв Эрдэнэ” хөтөлбөр хоёр жилийн хугацаанд Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ.
コメント